Хэвлэлийн хурлыг ҮЗЭХ:
Цааш ньАНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI), Хар тамхитай тэмцэх газар (DEA), Нью-Йорк мужийн Прокурорын газар, Муж улсын болон Холбооны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дуу, дүрс бичлэгийн шинжээч Фрэнк Пиазза (Frank Piazza) нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий 90 минутын аудио бичлэгийг 2017 оны 7 сарын 3-ны өдөр шинжлээд: "... Тухайн бичлэгийг шинжлээд ямар нэгэн засвар, өөрчлөлт, эвлүүлэг ороогүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Уг файл нь эхнээсээ дуусах хүртэл бүрэн эх хувь (authentic буюу жинхэнэ хувь) болох нь харагдаж байна. Дуу авианы нарийвчилсан техник, дууны хэлбэлзлийн шинжилгээ (waveform analysis) болон спектрографийн шинжилгээ нь эдгээр дүгнэлтийг нотолж байна." гэж дүгнэжээ.
Цааш ньФрэнк Пиазза нь 1982 онд Berklee College of Music-ийг Хөгжмийн онолын мэргэжлээр, 2013 онд University of Colorado Denver-ийг Дижитал аудио нотлох баримтын шүүх шинжээч мэргэжлээр тус тус төгссөн, аудио-видео инженерийн мэргэжилтэй, 2000 оноос эхлэн АНУ даяар болон гадаад улсуудад эрүү болон иргэний хэргийн нотлох баримтууд дээр мэргэжлийн шүүх шинжээчээр ажилладаг, ажиглалтын камер, цагдаагийн энгэрийн камер, гар утасны бичлэг, 911 дуудлагын бичлэг, хяналтын камерын бичлэг, дуу, дүрс бичлэгийн дижитал болон аналог бүх төрлийн нотлох баримтууд дээр шүүхийн шинжилгээ хийдэг, АНУ-ын Прокурорын ерөнхий газар (U.S. Attorney's Office), Холбооны мөрдөх товчоо (FBI), Хууль сахиулах байгууллагууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Хуульзүйн туслах нийгэмлэг, хуулийн хувийн фирмүүд, хувийн мөрдөгчид, шүүхийн шинжилгээний Stroz Friedberg, Gibson Dunn, Skadden Arps, Proskauer Rose, Kroll, Lefcourt Law зэрэг хуулийн байгууллага, фирмүүдэд мэргэжлийн шүүх шинжээчээр 26 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай.
Цааш нь