Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр №1702000160209 дугаартай эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэж 2019/ШЦТ/902 дугаартай Шийтгэх тогтоолоо гаргасаны дараа хэвлэлийнхэнийг байлцуулан уншиж танилцуулав.
Ерөнхийд нь тоймловол, НПГ-аас эрүүгийн №1702000160209 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж БГД-ийн ЭХАШШ-д шилжүүлсэн байх ба хаалттай шүүх хуралдааны үеэр улсын яллагч Ц.Сүхбат, Д.Үүлэн нар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурийг илэрхийлжээ. Гэтэл шүүх бүрэлдэхүүн анх 2016 оны 6 сарын 24-нд олон нийтэд ил болсон учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн Шийтгэх тогтоолоо гаргасан байдаг. Улсын яллагч нарын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн №66 дугаартай Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурорын эсэргүүцэлдээ мөн адил хэргийн зүйлчлэл болон хөөн хэлэлцэх хугацаагаар уг хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурийг баримталж байв. Энэ нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургаан өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй өмгөөллийн багтай Улсын яллагч нар нэг тал болж ажилласаныг харуулдаг.
Прокурорын байгууллагын хувьд, 2016 онд АТГ-204 хэргийг анх НПГ-ын прокурор Ц.Алдархишиг хэрэгсэхгүй болгосон ба уг тогтоолыг нь дээд шатны прокурор 3 удаа хэрэгсэхгүй болгож хэргийг сэргээж байв. 2017 онд хоёр удаа уг хэргийг сэргээхэд зөвхөн НПГ-ын прокурор Д.Ширэндэв л хяналт тавих прокуророор томилогддог, хэрэгсэхгүй болгож хаадаг, мөн гэрчид 2017 онд өөр нэгэн зохиомол эрүүгийн хэрэг үүсгэхэд мөн л прокурор Д.Ширэндэв хяналт тавих прокуророор томилогддог зүй тогтолтой байв. Д.Ширэндэвд гаргасан хууль ёсны Гомдлуудыг хүлээж авахаас байнга татгалздаг, хавтаст хэргүүдтэй танилцах Хүсэлтүүдийг огт хангаж шийдвэрлэдэггүй байв. Сүүлд 2019 онд уг хэргийн хаалттай шүүх хуралд Улсын яллагчаар оролцсон хоёр прокурор өмгөөллийн багтай нэг тал болж хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах байр суурийг баримталж байсан нь Шийтгэх тогтоол болон Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурорын эсэргүүцлээс тодорхой харагдана.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 2019/ШЦТ/902 дугаартай Шийтгэх тогтоол:
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ЭНЭ (60 ТЭРБУМЫН) ҮЙЛ ЯВДАЛ, ЯРИА ХӨӨРӨӨ БҮГДЭЭРЭЭ БОЛСОН ЮМАА ГЭДГИЙГ ШИЙДВЭР ГАРГАСАН ТОГТООЛДОО ЗААЖ ӨГСӨН.
НПГ-ын Ерөнхий прокурор Д.Баярмагнай ТЕГ-аас 2018 оны 7 сарын 27-ны өдөр ирүүлсэн №08/704 дугаартай "... шалгах тодорхой үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл авагдсан" гэх албан бичгийн дагуу НПГ-ын 2017 оны 9 сарын 4-ний өдрийн №25 дугаартай тогтоолоор хяналтын прокурор Д.Ширэндэвийн хааж шийдвэрлэсэн эрүүгийн 170200016 дугаартай хэргийг дахин хянаад 2018 оны 8 сарын 1-ний өдрийн №62 дугаартай тогтоолоор уг хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар сэргээжээ. Тогтоолыг ҮЗЭХ:
Эх сурвалж: The Washington Post
ХЭРЭГТ АВАГДСАН БУСАД НОТЛОХ БАРИМТААР 2014 ОНД ШИНЭ МОНГОЛ ХААД ГРУПП ХХК-ЫН БАЙРАНД Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР НЬ МАН-ЫН 2016 ОНЫ УИХ-ЫН БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, БОДЛОГО, СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨ, САНХҮҮЖИЛТ ХЭРХЭН БОСГОХ ТАЛААРХ ЯРИА ХЭЛЦЭЛ ХИЙСЭН НЬ НОТЛОГДОЖ ТОГТООГДСОН. ОДОО ЭНЭ АУДИО БИЧЛЭГИЙГ ҮНЭН ХУДАЛ ГЭХ АСУУДАЛ ХАМААГҮЙ. БИ ДЭЭР ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. ПРОКУРОРЫН БАЙГУУЛАГА ЭНЭ АСУУДЛЫГ БОЛООГҮЙ, ЭНЭ БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ, ХУДАЛ ЗҮЙЛ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ, ДҮГНЭЭГҮЙ. ДАХИН ХЭЛЬЕ. ЭНЭ АСУУДАЛ, ЯРИГДСАН ЗҮЙЛ НЬ ХЭРЭГТ АВАГДСАН БУСАД БАРИМТААР ТОГТООГДСОН.
ХЭРЭГТ ЦУГЛАРСАН БУСАД НОТЛОХ БАРИМТУУДААР 2014 ОНД Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР МАН-ЫН 2016 ОНЫ УИХ-ЫН БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ МАН-ЫН БОДЛОГО, МАРИЙН ХӨТӨЛБӨР, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ, САНХҮҮЖИЛТ ЗЭРГИЙН ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙСАН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН. ТӨРИЙН АЛБЫГ ҮНЭЛЖ МӨНГӨ БОСГОХ ТУХАЙ ЯРИА УУЛЗАЛТАНД У.ХҮРЭЛСҮХ, Ц.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ОРОЛЦСОН ГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГААР БОЛОН А.ГАНБААТАРЫН ӨӨРИЙНХ НЬ ГЭРЧЭЭР ӨГСӨН МЭДҮҮЛЭГ ЗЭРГЭЭР ТОГТООГДООГҮЙ.
АТГ, ТЕГ, ЦЕГ-ЫН ДАРГА НАРЫН 2017 ОНЫ 7 САРЫН 28-НЫ ӨДРИЙН А/59, А/161, А/100 ДУГААРТАЙ ТУШААЛААР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ 2017 ОНЫ 8 САЫН 31-НИЙ ӨДӨР ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРГИЙГ ХААХ САНАЛ ГАРГАН ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭНИЙГ НПГ-ЫН ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ 1-Р ХЭЛТСИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Д.ШИРЭНДЭВ ХЯНААД 2017 ОНЫ 9 САРЫН 4-НИЙ ӨДРИЙН №25 ДУГААРТАЙ ТОГТООЛООР ХААЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ.
Д.АМАРБАЯСГАЛАН: Ер нь бол энэ 60 тэрбумын гэх зүйлийг би саяханыг хүртэл эвлүүлэг гэж бодож явсан. Яагаад гэхлээр 2016 оны үед бичлэг гарч ирээд цацагдах үед энэнд холбогдсон этгээдүүд энэ бол эвлүүлэг гэж албан ёсоор хэлж байсан. Мөн СБД-ийн цагдаагаас энэ бичлэг бол эвлүүлэг байна гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байдаг. Энийг үндэслээд би бол энэ 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг юм гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь саяхан (2017.08.16-нд) болсон намын Удирдах зөвлөлийн хурал дээр энэнд холбогдсон Ц.Сандуй энэ бичлэг нь бодитой болсон юм гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд хандаж 2-3 удаа мэдэгдэл хийж байсандаа би харамсаж байгаа. Би буруу зүйлд итгэж явж байсан байна гэж өнөөдөр бодож байна.
Ц.НЯМДОРЖ: "... Нодлин жил УИХ-ын сонгуулийн үеэр тэр бичлэг ил гарсанаас хойш гурав хоног комонд орсон шд манайхан. Хэн ч юу ч ярьж чадах юм байхгүй. Тэгээд би М.Энхболдод хэлсэн "Наад Сандуйгаа явуул аа. Ийм алхам хийхгүй бол огт болохгүй!" гэж. Тэгээд ийм юм яриад сууж байсан чинь М.Энхболдын өрөөнд Ц.Сандуй орж ирэхлээр нь би шууд нүүрэн дээр нь хэлсэн "Одоо чи яв аа!" гээд. Тэгээд явуулсан ч үгүй, явсан ч үгүй. УИХ-д олон суудал авчихаараа Ц.Сандуйг НИТХ-ын дарга болгочихсон юм. Ахиад энэ асуудал сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сэдрээд... Тэгээд ард түмэн дургүйцэхэд ихээхэн хэмжээний нөлөө үзүүллээ гэж хүн болгон ярьж байгаа шд. Эвлүүлэг мэвлүүлэг гэсэн л юм (холбогдсон хүмүүс нь) ярьцгааж байна лээ. Наадах чинь биш. Одоо би шулуухан хэлье. Эвлүүлэг биш. А.Ганбаатар гэдэг хүн ярьсан уу? Ярьсан. Ц.Сандуй гэдэг хүн тэр ярьсан зүйлийг нь дэмжсэн үү? Дэмжсэн. Дэмжсэний дараа М.Энхболд гэдэг хүнд орж энийгээ танилцуулсан. Гурван хүний л асуудал байгаа шд. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийн хоолойг Чаппи дууриахыг эвлүүлэг гэдэг болохоос биш, М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэж үздэг юм. Одоо болно... Ямарч байсан ийм юм ярьж байна гэдэг чинь болвол зүгээр ярьсаныхаа төлөө л зайлах ёстой шд. Улстөрийн наад захын асуудал шд ...". Ярилцлагыг бүтнээр ҮЗЭХ:
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 5 цаг үргэлжилж уг хурлын үеэр 60 тэрбумын бичлэг нь эвлүүлэг бус бодит яриа байсныг Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрч энэ санаачлагадаа Намын дарга М.Энхболдыг хамаатуулсанд уучлал гуйсан байна. Ингэхдээ ярианд багтсан А.Ганбаатар гэгчийн талаар ч зохисгүй үг хэлж өөрийгөө хамгаалсан байна. Ц.Сандуйгийн энэ мэдэгдлийг сонссон МАН-ын удирдлагууд дуу авалцан түүн рүү дайрч "Өдий хүртэл бидэнд энэ бичлэгийг эвлүүлэг гэж итгүүлж байсанд бухимдаж байна" гэх санал, шүүмжлэлээ хэлж Ц.Сандуйг яаралтай намаас хөөх тухай ярьж эхэлсэн байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС Г.ДОРЖЗОДОВЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАНГИЙН ТУС ПРОКУРОРЫН ГАЗАРТ ГАРГАСАН ГОМДЛЫН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС "60 ТЭРБУМ"-ЫН БИЧЛЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХЭЭС ТАТГАЛЗСАН МАТЕРИАЛЫГ ХЯНАЖ ҮЗЭЭД 1/03 ДУГААРТАЙ ТОГТООЛООР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХЭЭС ТАТГАЛЗСАН ӨМНӨХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, МӨН ӨДРИЙН 5/06 ТОГТООЛООР АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГЭЭР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ. Улсын ерөнхий прокурорын газрын Мэдээ болон 2017.07.25-ны өдрийн №1/03 дугаартай Тогтоолыг томруулж ҮЗЭХ:
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI), Хар тамхитай тэмцэх газар (DEA), Нью-Йорк мужийн Прокурорын газар, Муж улсын болон Холбооны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дуу, дүрс бичлэгийн шинжээч Фрэнк Пиазза (Frank Piazza) М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий 90 минутын аудио бичлэгийг 2017 оны 7 сарын 3-ны өдөр шинжлээд: "... Тухайн бичлэгт ямар нэгэн засвар, өөрчлөлт, эвлүүлэг ороогүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Уг файл нь эхнээсээ дуусах хүртэл бүрэн эх хувь (authentic буюу жинхэнэ хувь) болох нь харагдаж байна. Дуу авианы нарийвчилсан техник, дууны хэлбэлзлийн шинжилгээ (waveform analysis) болон спектрографийн шинжилгээ нь эдгээр дүгнэлтийг нотолж байна." гэж дүгнэжээ. Хэвлэлийн бага хурлыг ҮЗЭХ:
Бичлэгийн 2016 онд богино хэсгийг ил болгосоны дараа дуу хоолой нь тодорхой болсон нөхдүүдийг цагдаа, тагнуулын байгууллага шалгахаасаа илүүтэйгээр шүгэл үлээсэн гэрчийг тэдгээр нэр нь холбогдсон хүмүүсийн худал мэдүүлгээр яллахыг оролдож, жинхэнэ эх хувийг гэрчийн эд зүйлсээс олж устгах зорилгоор эрүүгийн хэрэг зохиож, дагаж мөрдөж, элдвээр дарамталж эхэлсэн учир тэвчээр минь барагдаж 2017 оны 5 сарын 6-нд 90 минутын бичлэгийг бүрэн эхээр нь цахим орчноор дамжуулан олон нийтэд шууд дэлгэсэн. Гэтэл үүний дараа нөлөө бүхий улстөрчдөөс ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт "Г.ДОРЖЗОДОВЫГ ХАМГААЛ, ГЭХДЭЭ ХУРДАН ЦАГДАЖ ШАЛГА" гэх утга агуулга бүхий чиглэл өгөгдсөн байдаг. Ингээд 6 сарын 14-өөс 16-нд шилжих шөнө цагдаа, тагнуулын байгууллага намайг баривчлахаар айлын байшинг бүсэлсэн. Надад огт мэдэгдэлгүйгээр бүсэлсэн учраас энэ бол яав ч хамгаалалт биш юм. МАН-аас Яг энэ бүслэлтээс хэдхэн цагийн цагийн өмнө шөнө дунд Өдрийн сонины зориулан маш дэлгэрэнгүй ярилцлагаа меилээр илгээж амжсан юм. Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг PDF форматаар ҮЗЭХ:
МАН-ААС 2017.06.14-НИЙ ӨДӨР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ө.ЭНХТӨР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦ НАРТ "МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД МАНАЙ НАМААС НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ГҮТГЭН ГҮЖИРДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ТУХАЙЛБАЛ, ЦАХИМ БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ИРГЭН Г.ДОРЖЗОДОВ ГЭДЭГ НЭРЭЭР МАНАЙ НАМААС НЭР ДЭВШИГЧИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ, ИЛТЭД ГҮТГЭН ГҮЖИРДСЭЭР ИРЛЭЭ..." гэх салаа утга агуулгатай албан бичиг явуулсан байжээ.
Олон хоног үргэлжилсэн тагнуул, цагдаагийн байгууллагын мөрдөлт мөшгилтөөс гэрч, шүгэл үлээгч би өөрийгөө хамгаалж УИХ-ын гишүүн асан, хүний эрхийн хамгаалагч Ц.Оюунгэрэл, түүний нөхөр, Америкийн иргэн, зохиолч Жеффри нарын Оргил хотхон дахь гэрт түр байрлаж байх үед 6 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хуулийн байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж 2 давхар эгнээгээр хааж бүслэв. Ингэхдээ анхааруулж, сануулалгүйгээр гадаадын иргэний өмчид халдаж, хашааг нь даван нэвтэрч орсон байв. Өмгөөлөгч болон хэвлэл мэдээллийнхэнийг өглөөний 9 цаг хүртэл хотхоны руу нэвтрүүлээгүй саад учруулсан бөгөөд бүслэлтийн бичлэг сошлд түгсэн учир хуулийн байгууллагууд арга буюу бүслэлтээ буулгасан. (Бүслэлтийг шөнө хийх тухай 2017.06.14-ний тушаал шийдвэр, бүслэлтийг өглөөний 09:00 цагт татан буулгах тухай 2017.06.15-ны өдрийн тушаал шийдвэр огт ил болоогүй бөгөөд бүслэх, саатуулах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр Хамгаалалт зохион байгуулах тухай А/115 дугаартай шинэ Тушаалыг 2017.06.15-нд үйлдэж Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн энгийн хувцастай, галт зэвсэгтэй хүмүүсээр бүслэлтийг сольсон байна. Уг "хамгаалалт" 2017.07.09-ний өдрийг хүртэл Оргил хотхоны 2-1 тоот айлыг хянах, ажиглах үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн.)
Бүслэлтийн үйл ажиллагаа сошлоор дамжин олон нийтийн анхааралд өртөөд эхэлмэгц цагдаа, прокурор, МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд хэвлэлээр ээлжлэн мэдэгдэл хийж эхэлсэн бөгөөд тэдгээр мэдэгдлүүд нь өөр хоорондоо зарчилдөж байв. Тэд "танай аав хамгаалалт хүссэн", "тагнуулын шалгалтад саад болсон учраас цагдаа бүсэлсэн", "жүдочид аминд нь халдаж магадгүй", "гадаадын иргэнээр дамжуулж 60 тэрбумын нотлох баримт интернетэд түгээж эхэлсэн", "эмх замбараагүй байдал үүсгэх гээд байхаар нь хамгаалсан", "тагнуул дээр шалгагдаж байгаа" гэх мэт. Тухайлбал, 15-ны өдрийн 09:00 цагт ЦЕГ-ЫН ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС: "ЭНЭ БОЛ БҮСЛЭЛТ БИШ. ХАРИН ТАНАЙ ААВ ФЕЙСБҮКТ МАНАЙ ХҮҮГ ХАМГААЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСЭЛТ ГАРГАСАНЫ ДАГУУ ХАМГААЛАЛТ АВЧ БАЙГАА..." (ЗУРГИЙГ ҮЗЭХ),
11:30 цагт MNB шууд эфирээр ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА П.БАТБААТАР: "ИРГЭН Г.ДОРЖЗОДОВ ДЭЭР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 137 ЗҮЙЛЭЭР ЭРҮҮГИЙН ҮҮСГЭЭД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ДЭЭР ШАЛГАЖ БАЙГАА. ШАЛГАЛТЫН ЯВЦАД Г.ДОРЖЗОДОВ ГЭДЭГ ХҮН ШАЛГАЛТАД СААД БОЛСОН. ЭНЭ ХҮН БИЧЛЭГ СОШЛ ЕРТӨНЦИЙГ АШИГЛААД АРД ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД БАЙНА. ШАЛГАГДАЖ БАЙХДАА 2 ХОНОГ ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАНГИЙНД, СҮҮЛИЙН 4 ХОНОГ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙСАН Ц.ОЮУНГЭРЭЛИЙН ГЭРТ БАЙСАН..." (ВИДЕОГ ҮЗЭХ),
13:06 цагт МАН: "Г.ДОРЖЗОДОВ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДСААРАА ДАМЖУУЛЖ ХЭРВЭЭ М.ЭНХБОЛД ДАРГА ЗӨВШӨӨРВӨЛ ЧАМАЙГ АЛЧИХНА ГЭЖ А.ГАНБААТАР ХЭЛСЭН ГЭДЭГ ЯРИАГ ГАРГАЖ ЭХЭЛСЭН. МӨН АМЕРИКТ ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАДАГ БАТМӨНХ ГЭЖ ЗАЛУУ ХЭРВЭЭ ИРГЭН Г.ДОРЖЗОДОВЫН АМЬ НАСАНД АЮУЛ УЧИРСАН ТОХИОЛДОЛД ЭНЭ ХАРИУЦЛАГЫГ М.ЭНХБОЛД, Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР, МАН ҮҮРЭХ ЁСТОЙ ГЭЖ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН. ЯГ ҮҮНТЭЙ ИЖИЛ ТӨСТЭЙГЭЭР ТАНИГДАХГҮЙ ХУУРАМЧ ХАЯГУУДААС ИЙМ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛҮҮД ИХЭЭР ГАРСАН..." (ВИДЕОГ ҮЗЭХ),
16-ны өдөр НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР: "Г.ДОРЖЗОДОВ ГЭХ ХҮН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ 133.1-Д ЗААСАН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА. МӨРДӨН БАЙЦААХ БАЙГУУЛЛАГААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЯМАР НЭГ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛ, ТОГТООЛ ГАРГАЖ ПРОКУРОРООР БАТЛУУЛСАН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ... ХАРИН СОШЛ ОРЧИНД ЗАРИМ НЭГ ХҮМҮҮС ОЛОН НИЙТЭД ЗОРИУД ТАШАА МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ, УЛМААР БУСДЫГ ТУРХИРАХ ӨНГӨ АЯСТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭН НЬ ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД ӨРТӨЖ, ГУДАМЖ ТАЛБАЙД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭЖ БОЛОХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОСОН. ҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХҮЧЛЭН ХАМГААЛАЛТ АВСАН" (ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ)
Сошл хаягаараа нийтэлж байсан нотлох баримтуудыг нэгтгэн sixtybln.mozello.com дээр хосттой, dorjzodov.org домайн хаягтай вебсайт нээж тэндээсээ сошл орчин руу хуваалцдаг болгон тохируулсан юм. Сүүлд хост сайтын жилийн төлбөр нь өссөн учраас 2025 оны 6 сараас сайтаа хэсэг хугацаагаар сунгаж чадаагүй хаалгасан юм. Гэтэл Ц.Сандуй МАН-ын гишүүнчлэлээ сэргээж МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон үе буюу 2025 оны 9 сарын 29-ний өдөр миний dorjzodov.org хаягийг хөндлөнгийн этгээд худалдан авч "дарсан" байдаг. Хуучин вебсайт маань 2017-2025 он хүртэл ажилласан учраас интернетэд 8 жилийн турш архивлагдсан байдаг болхоор миний сайтын домайныг хөндлөнгөөс худалдан авах нь хэнд ч хэрэггүй шүү дээ. Ердөө http://web.archive.org/ сайт руу ороод үзвэл тэнд архивлагдсан хуулбар нь нээлттэй хадгалагдаад байж л байдаг юм. Олон нийтэд 60 тэрбумын мэдээ, мэдээлэл, нотлох баримт, фактуудыг хүртээмжтэй, тогтмол нээлттэй байлгах үүднээс шүгэл үлээгч би сайтынхаа хост серверийг сэлгэж, өнгө дизайныг хэрэглэгчид ээлтэй болгон өөрчилж, контентийг нь апдейт засвар хийгээд, dorjzodov.mn хаягаар дахин нээв.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАРТ УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС 90 МИНУТЫН БИЧЛЭГ, 39 ХУУДАС МАТЕРИАЛ ИРҮҮЛСЭНИЙ ДАГУУ 2017 ОНЫ 6 САРЫН 6-НЫ ӨДӨР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ, ШИНЖЭЭЧ ТОМИЛОХ ТОГТООЛ ҮЙЛДЭВ. ШШҮХ-ИЙН ШИНЖЭЭЧ 90 МИНУТЫН АУДИО БИЧЛЭГИЙГ ШИНЖЛЭЭД 2017 ОНЫ 5 САРЫН 9-НИЙ ӨДӨР ХУУЛБАРЛАСАН БАЙХ ТУЛ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ГЭХ №3395 ДУГААРТАЙ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ ИРҮҮЛСЭНИЙГ ҮНДЭСЛЭН НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭХЭЭС ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭВ.
2017.06.01-05 ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС ЯВУУЛСАН ХҮН. ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд хамт ажиллаж байсан Н.Доржсүрэн утсаар залгаж ятгасаар 20:56 цагт зочид буудалд уулзав. "Хүссэн сургуулиа сонго, улсаа сонго, дээр нь нэмээд 2 өрөө байр өгье. 60 тэрбумын уулзалтын талаар зүгээр мартчих" гэж дамжуулсан байв. Хэн дамжуулсан юм гэж асуухад дээшээ тааз руу хуруугаар заагаад "УАБЗ-өөс" гэж дохиогоор илэрхийлэв. 6 сарын 2-нд 12:02, 18:16, 6 сарын 3-нд 19:48 цагт мсж-ээр, 6 сарын 4-нд 13:55, 6сарын 5-эд 12:18 цагт утсаар олон дахин залгаж, мсж бичиж ятгасан.
2017.06.06-09 АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД, ЗГХЭГ-ЫН ДАРГА, МАН-ЫН ЕНБД Ж.МӨНХБАТ НАР. 13:00 цагт Германаас утсаар холбогдож 2 хоногийн дараа (2017.06.08-ны 12:00 цагт) Монголд уулзъя гэв. Т.Ганболд 6 сарын 8-нд уулзахдаа шүгэл үлээгчид туслая, хамгаалъя гэсэн боловч дараа өдөр нь 6 сарын 9-ний орой Энканто Спорт центрийн VIP саунд хүрээд ир, М.Энхболдтой уулзчих гэж ятгасаар байгаад 20:30 цагт уулзав. Саунд Т.Ганболд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Ж.Мөнхбатын хамт шүгэл үлээгчтэй уулзаж "Бичлэг бол эвлүүлэг байсан юм гэсэн нэвтрүүлэг хийж өгвөл гэр бүлээр чинь хүссэн улс руу чинь 7 хоногийн дотор визийг нь гаргая, $1сая өгье. Мөнгийг Т.Ганболдоос аваарай" гээд салцгаасан. Шүгэл үлээгчийг өмгөөлөгчийндөө байгааг Т.Ганболд мэдсэнээ хэлэв. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэлтэй явдагаа хэлэв.
2017.06.06 Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВЛӨХ А.АМУНДРА. 22:00 цагийн үед хүнээр дамжуулан шүгэл үлээгчтэй утсаар холбогдож Зайсанд тэр шөнөдөө уулзахыг хүсч байгаагаа хэлүүлэв. Энэ уулзалт болоогүй.
2017.06.09 ХЬЮНДАЙ САНТАФЕ 8102УБМ МАШИНТАЙ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА. 14:00 цагийн үед шүгэл үлээгчийн араас дагаад салахгүй байсан машины дугаарыг онлайнаар шүүж үзэхэд 1976 онд үйлдвэрлэгдсэн оросын Газ-24 гэсэн лавлагаа гарч байв.
2018.09.23 "МОДНЫ" ТУНГАЛАГ ГЭХ ХҮНЭЭС ИРСЭН МСЖ. Хамт багшилж байсан залуугаар олон удаа дамжуулан н.Тунгалаг гэх хүн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч ямар зорилгоор уулзах билээ гэж мсж-ээр асуухад хариулаагүй.
Эдгээр болсон явдлуудыг эргээд харахад, таньж мэддэг хүмүүсээр дамжуулан туслах, хамгаалах нэрээр шүгэл үлээгчтэй уулзаж олон нийтэд дэлгэж эхэлсэн 60 тэрбумын нотлох баримтуудыг өөрөөр нь үгүйсгүүлэх, устгуулах, эсвэл Монголоос даруй гадагш гарч явахыг ятгах, виз, гадаадад сурах эрх, орон сууц амлах, мөнгөөр худалдаж авах оролдлогууд байх бөгөөд бусдаар дамжуулан хэлүүлж байсан зүйлс нь ижил төстэй утга агуулгатай, холбогдож уулзаж хэлүүлж байгаа хүмүүс нь МАН-ын удирдлагууд, ҮАБЗ (Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар)-г төлөөлөх ойрын итгэлт хүмүүс нь байв. Дээр дурьсанаас гадна өөр хэд хэдэн тохиолдол байв: Арван жилийн ангийн багшийн нөхөр (тагнуулд ажилладаг), Стратегийн судалгааны хүрээлэнгийн ЭНБД асан хүн, 60 тэрбумын хэргийг 2017 онд сэргээн шалгаж эхлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн тагнуулын ажилтан, улстөрийн намтай нь хамтарч ажиллаж рейтингийг нь өсгөж өгөхийг хүссэн ЕНБД, дуулианы үеэр өмгөөлөгчөөр ажиллах санал тавьсан УИХ-ын гишүүн асан улстөрч, сонгуулиар тойрогт нь очиж улстөрийн рейтингийг нь өсгөж өгөхийг хүссэн улстөрч гээд утсаар холбогдож уулзахыг хүсэх, хэргийг гэрчлэхээс татгалзах, гэрчийн мэдүүлэгээ өөрчлөх, сонгуульд хамтарч ажиллахыг санал болгох зэрэг хэд хэдэн тохиолдол байсан юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хэрхэн хууль бусаар авсан тухай 60 тэрбум бичлэгийн нээлттэй сонсгол-хэлэлцүүлгийг Лхагва гаригт Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, хуулийн байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл болоод холбогдох албаны хүмүүс оролцлоо.
60 тэрбумын нотлох баримтуудыг олон нийтэд бүрэн эхээр нь нээлттэй хүргэж эхэлсэний маргааш өдрөөс Youtube, Facebook, Twitter сувгуудаар зөвхөн шүгэл үлээгчийг гүтгэх, гутаах зорилгоор их хэмжээний контентууд бэлтгэж, түгээж эхэлсэн ба үүндээ улстөрчид, төрийн сайдууд, урлаг соёлын хүмүүс, жүжигчид, дуу дүрс бичлэгийн студиудыг татан оролцуулж байв. Ц.Сандуй, А.Ганбаатар нар ч өөрсдөө хэвлэлийн бага хурал хийж, нийтлэл хэвлүүлж, ярилцлага өгч, бусдаар янз бүрийн гүтгэлэгийн шинжтэй эвлүүлэг хийлгэн фейсбүкт цацуулж байсан юм. Эдгээр контентуудаа Улаанбаатар хотын 3 цэгээс тролл фармууд, сошлийн инфлюнсерүүд, төрийн албан хаагчид, намын идэвхтэн гишүүдээрээ дамжуулан маш хурдтай тараалгаж байв. Цахим орчинд (Twitter, Facebook) сөрөг, гүтгэсэн, доромжилсон, дайрсан коммент, жиргээ, постууд ч битүү байлаа. Мөн үүний хажуугаар миний хаан банкны данс, меил хаяг, саундклауд, фейсбүк хаяг руу хакерууд дайрах оролдлогууд ч ар араасаа гарч байв. Сүүлд фейсбүк пейжээ хакеруудад алдсан. Энэ мэт МАН-аас эхтэй иргэн рүү хамаг хүчээрээ илүүрхэж дайрсан үйлдлүүд 2023 он гартал үргэлжилсэн бөгөөд нийгмийн сэтгэлзүйд ихээхэн хэмжээний худал мэдээллээс үүдэлтэй ташаа ойлголтыг гүн суулгаж өгсөн.
Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатарын худал гомдлоор үүсгэсэн зохиомол эрүүгийн хэрэгт шалгагдаж, 60 тэрбумын хэргийг анх баримтжуулахад хэрэглэсэн iPhone гар утас, iPad таблет болон нөүтбүк, mp3 хөгжимөө хураалгаж, бүтэн сарын турш тагнуулын мөрдөгчдийн байнгын дарамтанд байхдаа нотлох баримтуудыг олж устгахаас нь сэргийлж олон нийтэд бүрэн эхээр нь амжиж дэлгэсэн. Монголд төдийгүй хилийн чанадад түгээхэд хүний эрхийн хамгаалагч, эрдэмтэн, АНУ-ын иргэн Анн М. Алтман тусалсан юм. Тагнуулын байгууллага шүгэл үлээгчээс хурааж авсан SanDisk брэндийн Sansa Clip mp3 хөгжмийг тагнуулын төхөөрөмжид тооцож буцааж буцааж өгөөгүй, iPhone гар утсыг эвдэж ажиллагаагүй болгосон ба буцааж өгөөгүй, iPad Mini таблетийг буцааж хүлээлгэж өгөөгүй (2019 онд БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эдгээр эд зүйлсийг шүгэл үлээгчид буцааж өгөх тогтоол гарсан ч 2026 оны байдлаар Тагнуулын ерөнхий газар буцааж өгөөгүй байна)
Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатарын Тагнуулын ерөнхий газарт гаргасан худал гомдолоор (захиалгаар) 2017 оны 4 сарын 11-ний өдөр Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6.3 болон 8.1 заалтаар №201701000075 дугаартай эрүүгийн зохиомол хавтаст хэргийг шүгэл үлээгчид үүсгэж, улмаар 2017 оны 4 сарын 14-ний өдөр тагнуулын ажилтнууд Цэцэг төвийн дэргэдэх Кафе Бене-д шүгэл үлээгчийг баривчлах ажиллагааг явуулав. Уг эрүүгийн хэргийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн Орлогч дарга Г.Ууганбаяр, мөрдөгч Т.Цэнджаргал, Б.Сэргэнмандах нар шалгасан. Тагнуулын байгууллага А.Ганбаатарын гомдлоор халхавчилж эрүүгийн хэрэг шалгаж байгаа гэсэн нэрийдлээр шүгэл үлээгчийн эд зүйлсээс зөвхөн 60 тэрбумын нотлох баримтуудыг эх хувиар нь олж устгах, хэрэв энэ зорилго нь биелэгдэхгүй бол шүгэл үлээгчийг зохиомол эрүүгийн хэргээр яллах зорилго агуулж байсан нь хожим илэрхий болсон. Тухайн цаг үед ТЕГ-ын даргаар Б.Хурц ажиллаж байв. Шүгэл үлээгчид №201701000075 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл заалт нь зөвхөн хууль сахиулах байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын (ТЕГ, ЦЕГ, АТГ-ын мөрдөгчдийн) хууль бус гүйцэтгэх ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэдэг зүйл анги юм.
Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар шүгэл үлээгчийг мардөн мөшгиж гэрийнх нь үүдэнд отож уулзаад "Чамайг хаана хэнтэй уулзаад яваад байгааг бүгдийг нь мэднэ шүү. Дарханд очиж танай аав ээжийн чинь гадаа чамайг сахиулдаж хоносон. Аятайхан байхгүй бол Зоригийн хэрэг шиг болгочихно шүү. Дарга (М.Энхболд) зөвшөөрвөл ядах юм байхгүй шүү. Гэр бүлийнхэнийг чинь бүгдийг нь ажиглаж байгаа шүү. Маргааш (2017.04.06) офист ирж надтай уулз" гэж зэргээр дарамталж байгаад явсан. (А.Ганбаатар өөрийн биеэр мөрдөж мөшгиж, дарамталж байгаа талаар Нийслэлийн хяналтын прокурор Д.Ширэндэв, Тагнуулын мөрдөгч Т.Цэнджаргал, Б.Сэргэнмандах нарт 4 сарын 20-нд бичгээр Гомдол гаргаж өгсөн боловч тэдний зүгээс ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй, А.Ганбаатарыг огт шалгаагүй, гэрчүүдээс тайлбар аваагүй, камерийн бичлэг шүүгээгүй, доорх бичлэгийг үнэлээгүй, хав дараад өнгөрөөсөн.)
Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар, Ц.Сандуйн үеэл М.Өлзий нар үгсэн хуйвалдаж 6 сарын 28-ны өдөр АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвойд өгсөн худал мэдүүлгүүдэд үндэслэн СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст 8 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 149.2-өөр шүгэл үлээгчид №201625022125 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн 9 сарын 14-нд баривчилж шалгаж, орон гэрийг нь нэгжиж, бичлэг нотлох баримтыг хайж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улстөрийн нөлөөгөө ашиглан АТГ-204 хэргийг 7 сард хэрэгсэхгүй болгуулах замаар хэрэгт шалгагдах ёстой МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар нар өөрсдийгөө "хохирогч" болгосон бол 8 сард нь сөргүүлээд СБД-ийн Цагдаа дээр шүгэл үлээгчийг шууд онилсон эрүүгийн хавтаст хэрэг нээлгэсэн байв. СБД Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч Т.Батсайхан болон СБД-ийн Прокурорын газарт Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар, Ц.Сандуйн үеэл М.Өлзий нар хууль бус аргаар нөлөөлж, өөрсдийн хохирогчийн мэдүүлгээ удаа дараа өөрчлөн уг хэргийг хэрэгсэхгүй болгуулан хаалгасан. А.Ганбаатар "СБД-ийн Прокурорт алтан аяга авлигад өгч байж саллаа гэж ам алдаж байв. СБД-ийн Хяналтын прокурор Л.Мажигсүрэн 2016 оны 10 сарын 13-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох №1896 дугаартай тогтоолоо үйлдсэн.
АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвойн ирүүлсэн саналыг үндэслэн НПГ-ын Хяналтын прокурор Ц.Алдархишиг АТГ-204 хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгон хаах №208 дугаартай тогтоолыг 2016 оны 8 сарын 2-ны өдөр үйлджээ. Тогтоолын үндэслэлд ШШҮХ-ийн №4374 дугаартай худал дүгнэлтийг дурдсан байна. Хэргийг хэрэгсэхгүй болгон хаах уг Тогтоолыг мөн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар, Ц.Сандуйн үеэл М.Өлзий нарын үгсэн хуйвалдаж өгсөн худал мэдүүлгүүдэд үндэслэсэн байв. Мөрдөгч Б.Бат-Олзвой НПГ-т илгээсэн саналдаа эдгээр "шалгагдсан" хүмүүсийн худал мэдүүлгүүдийн зөрүүг огт дурьдаагүй, мөн ШШҮХ-ийн жинхэнэ эх файлд өмнө нь хийсэн №4113, №4225 дугаартай анхны дүгнэлтүүдийн ач холбогдлыг зориудаар орхигдуулсан байдаг. Үүнээс үзвэл Б.Бат-Олзвой нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан нь илт. Прокурорын тогтоолыг PDF форматаар ҮЗЭХ:
АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвойн 2016 оны 7 сарын 6-нд өдрийн тогтоолоор шинжилгээ хийлгэхээр ШШҮХ-нд хүргүүлээд байсан телевизийн мэдээний видео файлууд (эх файл биш учир хуурамч нотлох баримтад тооцогдоно)-ыг 18 хоногийн турш "шинжилсэний" дараа шинжээч Д.Мөнхбаатар №4374 дугаартай дүгнэлтээ гаргав. Уг хуурамч нотлох баримт нь интернетэд анх цацагдсан 2 мин 16 сек-ийн аудио эх файл биш бөгөөд харин телевизийн студиудэд дүрсжүүлж (тв-ийн эфирт зориулан олон дахин боловсруулсан) эфирээр түгээсэн мэдээний видео бичлэг юм.
Шинжээчийн №4374 дугаартай "шинэ дүгнэлт" нь яагаад жинхэнэ нотлох баримтыг шинжилсэн №4113, №4225 дугаартай дүгнэлтүүдээс эрс тэс өөр гарсан шалтгааныг шинжээч Д.Мөнхбаатар өөрийнхөө гараар бичиж хавтаст хэрэгт хавсаргасан тайлбартаа дурдсан байдаг. Шинжээчийн тайлбарыг ЭНДЭЭС ҮЗЭХ
Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвой нь сонгуулийн үр дүн болон зохих томилгоонууд хийгдэж дууссаны дараа МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт үйлчилж, жинхэнэ нотлох баримтыг хуурамчаар солих, шинжээчээр хуурамч дүгнэлт үйлдүүлэх, бичлэгийг "эвлүүлэг" болгох замаар тэдний худал мэдүүлгүүд, улстөрийн мэдэгдлүүдэд тохируулан хавтаст хэргийг засварлах, анхны хоёр шинжилгээний дүгнэлтийг үгүйсгэх, улмаар №4374 дугаартай хуурамч дүгнэлтээр 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгыг агуулсан гэж тайлбарлаж болхоор байна.
(АТГ-т жинхэнэ нотлох баримтыг сольсон, хуурамчаар үйлдсэн асуудлыг шүгэл үлээгч УЕПГ-т 2019 оны 6 сарын 21-нд гомдол гаргаж ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсээр АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвойн үйлдлийг шалгуулсан боловч тус Хэлтсийн ахлах мөрдөгч Б.Баасандалай хэргийг өөр хэрэгт нэгтгэх замаар будлиулж хаасан.) Хуурамч нотлох баримт дээр хийсэн шинжилгээний дүгнэлтийг PDF форматаар ҮЗЭХ:
Хожим ШШҮХ-ийн №4374 дугаартай Дүгнэлтийг хэрхэн хуурамчаар үйлдсэнийг сэтгүүлч С.Будрагчаа сурвалжилж, нэрээ дурьдахыг хүсээгүй эх сурвалжаас тодруулж ШШҮХ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ц.ГАНТУЛГЫН ХОЁР НҮҮР БУЮУ "60 ТЭРБУМ"-ЫН БИЧЛЭГИЙГ БУДЛИАНТУУЛСАН НЬ гарчигтайгаар Монголын Мэдээ сонины 2018.04.11-ны №072 (4922) дугаарын 1 ба 4-р нүүрт нийтлүүлж байв.
УИХ-ын Чуулганы 2016 оны 7 сарын 8-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016.05.04-нд УИХ-д оруулж ирсэн саналыг хэлэлцэж Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилох №07 дугаартай Тогтоолыг батлав. Уг томилгоог МУ-ын Ерөнхий сайдын томилгооны дараа хамгийн эхэнд хэлэлцэж баталжээ.
Д.Баттулга: ТА ӨӨРӨӨ 2016.06.24-НИЙ ӨДӨР "МАНАЙ БИЧЛЭГ АЛДАГДСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БАС ЭНЭ БИЧЛЭГ АЛДАГДСАН ХЭРГИЙГ ШАЛГУУЛНА" ГЭСЭН. ЭНЭ ТАЛААРАА ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН УУ?
Ц.Сандуй: ЭНЭ ТАЛААР СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН. ГЭХДЭЭ 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТУХАЙД ЭВЛҮҮЛЭГ ГЭДЭГ НЬ ТОГТООГДОЖ БАЙГАА. ТИЙМ УЧРААС ЭНЭ ГҮТГЭЛЭГ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ.
П.Баярхүү: 60 ТЭРБУМЫН ТАЛААР ТАЙЛБАР ӨГӨӨЧ?
Ц.Сандуй: ТЭР БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ ГЭДГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭГДСЭН. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ ХАНДСАН БАЙГАА. МИНИЙ ЗҮГЭЭС ГҮТГЭЛЭГ ЭВЛҮҮЛЭГ ГЭДГИЙГ БАТТАЙ ХЭЛЖ БАЙНА.
Ц.Одонтунгалаг: ТАНЬТАЙ ХОЛБООТОЙ 60 ТЭРБУМЫН АСУУДЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГААД, ТА БОЛОН ТАНАЙ НАМЫГ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН ҮҮ?
Ц.Сандуй: 60 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ХОЛБООТОЙ БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙГАА. ТИЙМ УЧРААС ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮНЭН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭЖ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН.
П.Баярхүү: ЭВЛҮҮЛЭГ БИШ ГЭДЭГ НЬ ТОГТООГДВОЛ ТА ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
Ц.Сандуй: МИНИЙ ЗҮГЭЭС ЭВЛҮҮЛЭГ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА УЧРААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ШҮҮХИЙГ ШИЙДВЭР ГАРАХААР ТА АСУУЛТДАА ХАРИУЛТ АВАХ БАЙХ.
НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуй Иргэдийн төлөөлөгчдийн асуултад хариулахдаа давтан давтан худал хариулж байх яг энэ цаг мөчид зөвхөн дараах хоёр шинжилгээ л хийгдчихээд байсан юм!!!:
2016.06.20-ны ДҮГНЭЛТ №4113: "Бичлэг Ц.Сандуйгийн дуу хоолойтой тохирсон",
2016.06.28-ны ДҮГНЭЛТ №4225: "Бичлэгт эвлүүлэг монтаж хийгдээгүй".
Ц.Сандуйг дээрх худал мэдэгдлийг хийж, НИТХ-ын даргаар сонгогдсон энэ өдөр АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвой нь телевизийн эфирээс хуулж авсан видео файлыг "нэмж шинжлүүлэхээр" ШШҮХ-нд илгээжээ (Жинхэнэ нотлох баримтыг хуурамчаар сольж Ц.Сандуйгийн мэдэгдэлд нийцэх дүгнэлт гаргуулсан гэмт хэрэг). Гуравдахь удаагийн энэ хуурамч шинжилгээний №4374 ДУГААРТАЙ ДҮГНЭЛТ 2016.07.18-нд гарсан бөгөөд шинжээч нь аудио эх файл дээр биш, харин видео файл дээр шинжилгээ хийсэн гэдгээ гараараа бичсэн Тайлбартаа тэмдэглэсэн байдаг!!!. Тайлбарыг ҮЗЭХ
УИХ-ын Анхдугаар чуулган 2016 оны 7 сарын 5-ны өдөр хуралдаж УИХ-ын даргаар М.Энхболдыг сонгосон бөгөөд энэ мөчөөс эхлэн АТГ-204 дугаартай 60 тэрбумын хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвой нотлох баримтыг солих, хуурамчаар үйлдэх, будлиулах, шинжээчийн худал дүгнэлт гаргуулах үйлдлүүдээ эхэлсэн байдаг.
Сошлд 6 сарын 17-ны өдөр анх цацагдсан 2 мин 16 сек үргэлжлэх аудио эх бичлэгийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс ШШҮХ-нд давтан шинжлүүлээд "ДУУ АВИАНЫ БИЧЛЭГТ ЭВЛҮҮЛЭГ, МОНТАЖ ХИЙГДЭЭГҮЙ БАЙНА" гэсэн №4225 дугаартай Дүгнэлт гарав. Шинжээчийн дүгнэлтийг PDF форматаар ҮЗЭХ:
АН, МАХН, МАН, ИЗНН-ын дарга нарын оролцсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн Мэтгэлцээн
Н.Энхбаяр: Би М.Энхболд даргыг сайн мэднэ л дээ. Олон жил хамт ажиллаж байсан. Дуу нь мөн байна лээ.
М.Энхболд: Бид нар цагдаагийн байгууллагад өгсөн. Бидэнд мэдээлэл ирүүлсэн. Иргэн Д, Ө нарыг МАН-ын удирдлагуудын ярианы бичлэгт эвлүүлэг хийн тараасан гэх асуудлаар холбогдуулан шалгаад байна гэсэн бичиг ирчихсэн байгаа.
З.Энхболд: Бичлэг дээр хоолой нь гарч байгаа УИХ-ын дэд дарга бол мэдээж ингэж үгүйсгэнэ. Манай Нийслэлийн сонгуулийн штабаас тэр бичлэгийг интернетээс олж аваад, хүсэлт гаргаад, криминалистикийн албаар шалгуулсан юм байна лээ. Криминалистикийн шинжилгээгээр зөв гэсэн байгаа юм. Би бас итгээгүй юм. Хоолой нь мөн ч юм шиг байсан. Ц.Сандуйгийн мэдэгдэл хийх хүртэл би итгээгүй л дээ. Ц.Сандуй бол тэр (бичлэг)-ийг бид нар 2 жилийн өмнө ярьсан яриа байна гэсэн. 2 жилийн өмнө МАН-ыг урьж Засагт оруулсан үетэй бас таараад байгаа юм. (Одоо) би энэ бүх (60 тэрбумын) яриа бол үнэн гэдэгт эргэлзэхээ больсон...
Д.Баттулга: Энэ бичлэг анх 6 сарын 17-нд Noname Rainman твитр хаягнаас цацагдсан юм. Эндээс бид нар энэ бичлэгийг олж авсан. Энэ бичлэгийг тухайн үед 598 хүн үзсэн байдаг юм. Тэгээд бид энэ бичлэгийг үнэн бодитой бичлэг мөн үү, биш үү гэдгийг шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагуудад, үүнийг тогтоодог байгууллагуудад нь хандсан. Эдгээр байгууллагууд бид нарын хүсэлтийн дагуу нягталж шалгаад энэ бичлэг бол үнэн бодитой бичлэг юм гэж 3 хуудас бүхий дүгнэлтийг гаргасан байгаа. Ийм 3 хуудас дүгнэлтийг гаргаж 2016 оны 6 сарын 22-ны №4113 гэсэн тоотоор хуулийн байгууллагад хүргүүлсэн байдаг... Энд 2 зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, Ц.Сандуй "ЭНЭ БИЧЛЭГИЙГ БИД НЭР 2 ЖИЛИЙН ӨМНӨ ЯРЬЖ БАЙСАН. ТЭР БИЧЛЭГИЙГ ХЭН НЭГЭН ГАДАГШАА ЦАЦСАН ЮМ БАЙНА. БИД НАР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА" гэж. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй энийг ҮНЭН МӨН БИЧЛЭГ ГЭДГИЙГ ӨӨРӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН. ҮҮНЭЭС ХОЙШХИ ЯНЗ БҮРИЙН ТАЙЛБАР БОЛ ТАЙЛБАР БИШ. ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭМЖЭЭР Л ЭНЭ ЗҮЙЛЭЭС БУЛТАХ ГЭСЭН ЯНЗ БҮРИЙН ХҮМҮҮСИЙН ОРОЛДЛОГО ГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. Хоёрдугаарт, ХОЛБОГДОХ ТОГТООДОГ БАЙГУУЛЛАГУУД НЬ ЭНИЙГ ҮНЭН БОДИТОЙ ГЭДГИЙГ НЬ БИД НАРТ ТОГТООГООД ӨГЛӨӨ.
Н.Энхбаяр: Монголын төрийг М.Энхболд, Ц.Сандуй нар худалдчихжээ...
З.Энхболд: Та бүхэнд мэдэгдэл хийх болсон гол шалтгаан бол МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъян өчигдөр 11 цагаас ХБХурал хийсэн бичлэгийн тухай асуудал байгаа. АН энэ бичлэгийн үнэн худлыг мэдэхгүй байсан учраас бодож байсан. Гэтэл Ц.Сандуй гээд нэг дарга "ЭНЭ БИЧЛЭГ ҮНЭН ЮМАА. МАНАЙХ ИЙМ ХУРАЛ ХИЙСЭН. ДОТРООСОО АЛДАГДСАН БАЙНА. АЛДСАН ХҮМҮҮСЭЭ ОЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХООР ЯРЬЖ БАЙНА" гэдэг мэдэгдлийг өчигдөр орой телевизээр ярьсан учраас бид, Ардчилсан нам, дараах Мэдэгдлийг гаргаж байна.
2016 оны 6 сарын 25. МАН-ын НБД Д.Амарбаясгалан.
2017 оны 8 сарын 18. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан.
Э.Эрдэнэжамъяныг ХБХ хийсэнээс хойш 1 цагийн дараа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй: "ОДООНООС 2 ЖИЛ ГАРАНГИЙН ӨМНӨ 2014 ОНЫ 9 САРД МАН БАС НИЙСЛЭЛИЙН МАН СТРАТЕГИ, ТАКТИКАА ЯРИХ ХУРАЛДААН БОЛСОН. ТЭР ҮЕИЙН БИЧЛЭГ АЛДАГДСАН БАЙНА. БИД НАР ХЭН АЛДАЖ, ХЭН ЭНЭ БИЧЛЭГИЙГ ГАДАГШ НЬ ӨГСӨН БАЙНА ГЭДГИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ДАВХАР ШАЛГУУЛНА." гэж сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийв.
Сошлд анх цацагдсан 2 мин 16 сек аудио бичлэгийг телевизийн студид дүрсжүүлж олон нийтэд хүргэсэн Хэвлэлийн бага хурал
Сошлд 6 сарын 17-ны өдөр анх дэлгэсэн 2 мин 16 сек үргэлжлэх аудио эх бичлэгийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс ШШҮХ-нд шинжлүүлэхэд "БИЧЛЭГ ДЭХ ДУУ ХООЛОЙ Ц.САНДУЙГИЙН ДУУ ХООЛОЙТОЙ ТОХИРЧ БАЙНА" гэсэн №4113 дугаартай Дүгнэлт гарав. Шинжээчийн дүгнэлтийг PDF форматаар ҮЗЭХ:
2014 оны 9 сарын 8-ны өдөр Гандангийн доор байрлах Шинэ Монгол хаад групп ХХК-ын байранд МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар нарын уулзалтын бичлэгээс 2 мин 16 сек-ийг soundcloud.com сайтад байршуулж линкийг нь олон нийтийн сүлжээнд (twitter.com) түгээж эхлэв. Энэ хэсэгхэн бичлэгт МУ-ын Үндсэн хуулийн эсрэг, төрийн эрхийг хууль бусаар авахаар зэхэж байгаа онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг, улстөрийн намын далд санхүүжилтийг нотолсон Монгол Ардын нам цүнхтэй авлигын мөнгө намынхаа байранд авдаг гэх МАН-ын дарга М.Энхболдын яриа багтсан юм. Энэхүү анх цацагдсан 2 мин 16 сек аудио бичлэгийг СОНСОХ. Уг аудио эх бичлэгийг ШШҮХ-нд шинжлээд "БИЧЛЭГ ДЭХ ДУУ ХООЛОЙ Ц.САНДУЙГИЙН ДУУ ХООЛОЙТОЙ ТОХИРЧ БАЙНА", "ДУУ АВИАНЫ БИЧЛЭГТ ЭВЛҮҮЛЭГ, МОНТАЖ ХИЙГДЭЭГҮЙ БАЙНА" гэсэн №4113 болон №4225 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан шинжээчийн Тайлбарыг ҮЗЭХ
Гандангийн доор байрлах Шинэ Монгол хаад групп ХХК-ын байрны 4 давхарт Ц.Сандуйн өрөөнд МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар нарын 60 тэрбумын схемийг хэлэлцсэн уулзалтын аудио: