ГАРГАСАН ДҮГНЭЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ТАЙЛБАР ГАРГАХ НЬ
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн шинжээч,
мэдээллийн технологийн инженер, доктор зэрэгтэй Д.МӨНХБААТАР
би дуу авианы харьцуулах шинжилгээ хийсэн талаарх дараах тайлбар гаргаж
байна.
1. 2016.06.20-ны өдрийн СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс ирсэн шинжилгээ
хийлгэх тогтоолтой хамт ирүүлсэн шинжлүүлэх дуу авианы бичлэг 1 ш,
харьцуулах загвараар ирүүлсэн дүрс бичлэг 1 ш тус тус хүлээн авч дуу
авианы адилтгалын шинжилгээг дээрх ирүүлсэн хоёр бичлэгийн хувьд хийсэн.
Дүгнэлтээр асуултын хүрээнд хариулт өгсөн бөгөөд шинжилж буй авианы бичлэгт
... хүний дуу авиа нь харьцуулах загвараар ирүүлсэн дүрс бичлэгт ... хүний
дуу авиатай тохирч байсан. Шинжилгээний үйл явц, дүнг шинжээчийн №4113
дугаартай дүгнэлтэд тусгасан.
2. 2016.06.27-ны өдрийн СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс ирүүлсэн шинжилгээ
хийлгэх тогтоолтой хамт дуу авианы бичлэг 1 ш ирүүлсэн.
Дүгнэлтээ асуултын хүрээнд гаргасан бөгөөд шинжилгээнд ирүүлсэн дуу авианы
бичлэгт эвлүүлэг, монтаж хийгдсэн эсэхийг шалгасан. Дүгнэлтээр шинжилж буй
дуу авианы бичлэгт эвлүүлэг монтаж хийгдээгүй нь дуу авианы анализын програм
хангамжаар (тусгай зориулалтын) тогтоогдсон. Жич: СБД-н Цагдаагийн 1-р
хэлтсээс ирүүлсэн шинжилгээ хийлгэх тогтоолуудтай ирүүлсэн шинжилж буй
бичлэгүүд нь дуу авианы адил (ижил) бичлэгүүд байсан. Ижил бичлэг гэдэг нь
өөрийн Hash кодыг гарган харьцуулсан болно.
3. 2016.07.06-ны өдрийн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шинжилгээ хийлгэх
№4374 дүгнэлтэд дүрс бичлэгийн файл 2 ш ирүүлсэн.
Шинжилгээний журам ёсоор тухайн 2 ш дүрс
бичлэгийн Hash кодыг гаргаж үз-хийн шинжилгээг асуултын хүрээнд дүгнэлт
гаргасан бөгөөд дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгдсэн эсэхийг тогтоосон.
Шинжилж буй дүрс бичлэгт эвлүүлэг хийгдсэн бөгөөд тодорхой хугацаануудад
фазын өөрчлөлт гарч байсан. Жич: Шинжилгээнд ирүүлсэн СБД-н Цагдаагийн 1-р
хэлтсээс ирүүлсэн шинжилж буй дуу авианы бичлэг болон Авлигатай тэмцэх
газраас ирүүлсэн шинжилж буй бичлэгүүд өөр өөр бичлэгийн форматтай болон өөр
өөр Hash кодтой байсан. Иймд дээрх 2 газраас ирүүлсэн бичлэгүүд нь өөр
бөгөөд шинжилж буй бичлэгүүдэд эвлүүлэг монтаж хийгдсэн эсэх гэдэг асуултын
хувьд дүгнэлт өөр өөр гарсан.
СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс ирүүлсэн шинжилж буй дуу авианы бичлэгт монтаж эвлүүлэг хийгдээгүй.
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шинжилж буй дүрс бичлэгт монтаж эвлүүлэг хийгдсэн.
ТАЙЛБАР ГАРГАСАН: гарын үсэг /Д.МӨНХБААТАР/
Шинжээчийн АТГ-204 хэрэгт өгсөн гар бичмэл Тайлбарыг PDF форматаар ҮЗЭХ:
Хожим ШШҮХ-ийн №4374 дугаартай Дүгнэлтийг хэрхэн хуурамчаар үйлдсэнийг Монголын Мэдээ сонины 2018.04.11-ны №072 (4922) дугаарын 1 ба 4-р нүүрт сэтгүүлч С.Будрагчаа сурвалжилж нийтлүүлж байв. ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗЭХ:
Цааш ньАТГ дээр шалгагдаж байсан 2016 оны АТГ-204 хэрэг бүртгэлтийн хэргийг НПГ 2016.08.02-ны №208 тогтоолоор хэрэгсэхгүй болгож хааж шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт шинжээч Д.Мөнхбаатар гараараа Тайлбар бичиж өгсөнийг дээр хавсаргаж үзүүлсэн. Уг тайлбартаа 3 дахь удаагийн шинжилгээнд АТГ-аас видео файл буюу хуурамч хотлох баримт ирүүлсэн гэдгийг зааж өгсөн байдаг. 2016 онд зөвхөн 2 мин 16 сек-ийн аудио нотлох баримт л ил болоод байсан. НПГ үүнийг үл ойшоон АТГ-204 хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан.
УЕПГ-аас 2017.07.25-ны өдөр дээрх НПГ-ын тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, №170200016 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг дахин нээж АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан хэсэг байгуулан шалгасан. Энэ хамтарсан ажлын хэсэг шинжээч Д.Мөнхбаатараас дахин Тайлбар авсан байх ба 2016 оны АТГ-204 хэргийн 3 дахь удаагийн шинжилгээнд АТГ-аас видео файл ирүүлсэнийг дахин дурдаад, уг хуурамч нотлох баримтыг маш тодорхой дүрслэн (Тодорхой хар фон дээр хүний толгойны дүрс оруулаад текст оруулсан байсан) хэлсэн байдаг!!! Шинжээчийн дүрсэлсэн гуравдахь удаагийн шинжилгээний нотлох баримт нь Э.Эрдэнэжамъяны хэвлэлийн хуралд зориулсан хийсэн видео шторктой шууд тохирч байна. Өөрөөр хэлбэл, шинжээч гуравдахь удаагийн шинжилгээнд ирсэн хуурамч нотлох баримтыг шинжлэхээс өөр аргагүй байдалд орсон, гуравдахь удаагийн Дүгнэлтийг гаргахдаа нөлөөнд автсан байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Хамтарсан ажлын хэсэгт НПГ-аас хяналт тавьсан бөгөөд энэ удаад мөн л шинжээчийн дахин өгсөн Тайлбарыг нягтлан шалгалгүйгээр Хэргийг БГД-ийн ЭХАШШ-д шилжүүлсэн байгаа юм. Хэн нотлох баримтыг хуурамчаар солив, хэний захиалгаар хийв, 2016 оны АТГ, НПГ болон 2017 оны АТГ, ЦЕГ, ТЕГ, НПГ нотлох баримт сольсон асуудлыг яагаад дарж, шалгалгүй зориуд орхигдуулав гэдгийг зориуд эцэслэн шалгаагүй:
2016.06.24-нд Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хуралд зориулан хийсэн видео шторкны зураг (Шинжээч Д.Мөнхбаатар: Хар фон дээр хүний толгойны дүрс оруулаад текст оруулсан байсан.):
Цааш нь